Ямар нэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед байгаль орчинд нөлөөлөл үзүүлдэг бөгөөд үүнийг бууруулах, зайлсхийхийн тулд 2014 онд батлагдсан “Монгол улсын БО-ны нөлөөллийн үнэлгээний аргачлал”-д дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэх тухай мөрдлөг болгон оруулсан байдаг. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд нь тухайн орон нутгийн удирдах байгууллагууд, БОНХАЖЯ-тай хамтран ажиллаж өөрсдийн ДХ-ын төлөвлөгөөг дараах 3 алхмын дагуу боловсруулдаг. Үүнд:
1) Төслийн нөлөөлөлд өртөх газрын хэмжээг тогтоох
2) Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтоох
3) Дүйцүүлэн хамгааллын зардлыг тодорхойлох.
1) Төслийн нөлөөлөлд өртөх газрын хэмжээг тогтоох
2) Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтоох
3) Дүйцүүлэн хамгааллын зардлыг тодорхойлох.
Эдгээр бүх алхмууд нь математик бодолт, тооцоо хийхийг шаардана. Бодолтыг хийх үед зарим техникийн бэрхшээл, алдаа гардаг учир ГМС-ийн загвар програм үүсгэх зайлшгүй шаардлагатай болсон юм. Үүсгэсэн ГМС-ийн загвар програм дээр ажиллахын тулд хэрэглэгчид нь ГМС-ийн суурь мэдлэгтэй, ажиллах зарчмын тухай ойлголттой байх ёстой. Нөлөөлөл бууруулах загвар програмыг үүсгэх ажил нь “БОНХАЖЯ-ны чадавхийг бэхжүүлэх, Өмнийн говийн байгаль хамгаалал, биологийн олон янз байдал төсөл”-ийн үүрэгт ажлуудын нэг хэсэг юм.
Уг загвар програмыг 2 хувилбараар үүсгэсэн бөгөөд дээр дурьдсан ДХ-ын алхмуудыг автоматаар тооцоолж үр дүнг харуулдаг.
- MDT-Desktop
- MDT-Web
Програмыг ашиглахтай холбогдсон мэдээллүүдийг хүргэх үүднээс вэб сайт ажиллуулж байгаа бөгөөд дараах холбоосоор орж танилцана уу. Та энэ вэб хуудсаар дамжуулан төслийн тухай мэдээлэл, Нөлөөлөл бууруулах загвар програмын ArcGIS дээр сууж ажиллах MDT tool, дасгал ажлын файлууд, вэб хувилбартай ажиллах заавар, гарын авлагыг татаж авах боломжтой.
http://s3.amazonaws.com/DevByDesign-Web/MitDesignTool/data.html
Заавар гарын авлагыг монгол хэл дээр татаж авах бол дараах холбоосоор орно уу:
https://www.dropbox.com/sh/hirbkfsq934np4w/AAA5efhG4UuQ7akkVZzBYSdRa?dl=0
No comments:
Post a Comment